Шууд Chart

Эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоолоо

2015-01-07 14:55:56

Шинжлэх ухаанаа аваръя түр хороо ирэх долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байсан жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь тэд өчигдөр 17.00 цагийн орчимд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй уулзсан байна. Уулзалтын үеэр салбарын сайд Шинжлэх ухааны хүрээлэнгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулна, шинжлэх ухаан Монгол Улсад хэрэгтэй талаар хэлсэн байна. Тиймээс эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоож, төрийн шийдвэрийг ажиглахаар болжээ. Гэхдээ тэд байр суурин дээрээсээ хөдлөхгүй гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Тус хороо өнгөрсөн сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, шинжлэх ухааны салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13 хоногийн хугацаанд шинжлэх ухааны салбарынханд албан ёсны ямар нэгэн хариу одоо хүртэл өгөөгүй байгаа юм. 
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Эрдэмтэд тэмцлээ түр хугацаагаар зогсоолоо   
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй