Авьяастны эрэлд гарч, өөрийгөө сорих хүсэлтэй хүн бүрт боломжийг атгуулдаг “Universe best songs” наадам 2015 гэсэн тодотголоор гоёж дахин үзэгчдэд хүрч эхэлнэ.
Энэ жилийн тэмцээний хувьд ажиглагчид нь өөрчлөгдөх аж. Одоогоор 300 гаруй оролцогч бүртгүүлсэн, 16 наснаас дээш мэргэжлийн хийгээд оролцох хүсэлтэй хүн бүр бүртгүүлэх боломжтой юм байна. Мөн тус нэвтрүүлэг нь ирэх хоёрдугаар сараас эхлэн UBS телевиз, UBS music хөгжмийн сувгаар үзэгчдэд хүрнэ. Нэгдүгээр байр зургаан сая төгрөг, БНСУ-ын Дувон Их сургуульд хоёр жил суралцах эрх, хоёрдугаар байр дөрвөн сая төгрөг, БНСУ-ын Чэжү Урлагийн Их сургуульд нэг жил суралцах эрх, гуравдугаар байр хоёр сая төгрөг, БНСУ-ын Дувон Их сургуульд зургаан сар суралцах эрх тус тус олгоно.
“Universe best songs” наадам долоо дахь удаагаа болно | ||
Үзсэн: 2066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.