Шууд Chart

М.Нойерыг "Ballon d'Or"-т дэмжиж байна

2015-01-07 16:13:00

2014 оны "Ballon d'Or" хөлбөмбөгийн дээд шагнал гардуулах арга хэмжээ нэгдүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотноо болно. Бүтэн улирлын турш нэр дэвшигчид өрсөлдөн, багагүй хэлэлцүүлэг дунд өрнөдөг уг арга хэмжээнд хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, ажиглагчид, тамирчид санал бодлоо нэмэрлэдэг.

                         

Тэгвэл ОХУ-ын алдарт хөлбөмбөгчин Андрей Шевченко "Месси, Кристиано хоёр "фаворит" хэвээрээ гэж би бодож байна. Роналдо аваргуудын лигт түрүүлсэн. Энэ тэмцээний од нь байсан. Тэр гурвын хэн хэн нь хүртэх боломжтой. Гэхдээ би Нойерийг сонгоно. Яагаад гэвэл тэр Дэлхийн аваргаар онцгой зүйлийг хийсэн. Мөн Байерний хамтаар ч өнгөрсөн улирал гайхалтай байсан шүү дээ. Нойер гайхалтай хаалгач. Яагаад гэвэл тэр зүгээр нэг хаалгач биш" гэжээ.

                         

Тэгвэл сүүлийн үед "Ballon d'Or"-ын тухай ам нээсэн эрхмүүдээс Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Марадона өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр хэнийг шалгарна гэж бодож байгаагаа сэтгүүлчидтэй хуваалцжээ. Тэрээр нутаг нэгт Л.Мессиг биш, Германы шигшээ багийн хаалгаж Мануэль Нойерыг ажиж байна. Марадона “Мануэль Нойер шилдэг болох бүрэн эрхтэй. Тэр нөгөө хоёроосоо илүү ихийг хийсэн. К.Роналду, Л.Месси хоёр ДАШТ-ээр амарсан. Тиймээс М.Нойер дэлхийн шилдэг болох ёстой” гэж хэлсэн байна.

Хэрэв Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер 2014 оны "Ballon d'Or" хүртвэл хаалгачдаас 50 гаруй жилийн дараа хүртэж буй түүхэн хүн болно. "Ballon d'Or"-ыг 50 жилийн өмнө Орос хаалгач хүртэж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

М.Нойерыг "Ballon d'Or"-т дэмжиж байна  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй