Шууд Chart

“Дакар ралли”-г нийт дүнгээр Joan Barreda тэргүүлж байна

2015-01-07 18:03:03

“Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн мотоциклийн ангилалд энэ жил анх удаа оролцсон Австрийн тамирчин Matthias Walkner түрүүлжээ.

Matthias Walkner энэ гараанд түрүүлснээр 1990 оноос хойш Дакарын гараанд түрүүлсэн анхны Австри тамирчин боллоо. Энэ гарааны хоёрдугаар байрт тэргүүлэгчээс 40 секунд хоцорч KTM багийн тамирчин Мarc Coma оржээ.

Гуравдугаарт Валкнераас нэг минутын зайтайгаар бариалсан хоёрдугаар гарааны ялагч Honda багийн Joan Barreda орж ирлээ. Ингэснээр тэрбээр нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлсэн хэвээр байгаа юм.

Монголын тамирчин ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 54 минут 15 секундын хоцрогдолтой 80 дугаар байраар барианд орлоо. Ч.Анар тэргүүлэгчээс 2:24:21 секундын хоцрогдолтойгоор 130 дугаар байрт оржээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Дакар ралли”-г нийт дүнгээр Joan Barreda тэргүүлж байна   
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй