УДЭТ энэ сард түүхэн жүжгүүдээ дахин тоглох гэж байна. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийг энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд, Монгол Улсын Төрийн Соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” туульсын жүжгийг энэ сарын 17, 31-нд тус тус тоглох юм байна.
Мөн “Нора” сонгодог жүжгийг захиалгаар энэ сарын 7-нд, “Тамгагүй төр” түүхэн жүжгийг энэ сарын 18, 30-ны өдрүүдэд тоглох аж.
Хүүхэд багачуудад зориулж “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг энэ сарын 31-нд 11:00 цагаас тоглоно.
“Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг энэ сард тоглоно | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.