![](/uploads/201501/news/thumb/b86b89be3506a0b5967abc6481453494_x3.jpg)
Нэгдүгээр сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-нд "Ц.Элбэгдорж: Бид том улсуудтай харьцдаг учраас том л бодож ажиллах хэрэгтэй", "Хонины ууц 200-250 мянган төгрөгийн үнэтэй байна", "ЗТЯ-ыг эмнэлэг болгох 6.5 тэрбумаар хүүхдийн эмнэлэг тав, цэцэрлэг арвыг барих юм байна" зэрэг мэдээ, мэдээллийг онцолсон байна.
"Өнөөдөр сонин" энэ удаагийн дугаартаа "Хавтгайрсан халамжаас татгалья", "795 сая төгрөг төсөвт оруулахгүй байх эрх олгосон хүчингүй тушаал", "27-37 сая "төгрөг" ялзруулжээ", "Аймгуудаас Баянхонгор, дүүргүүдээс Налайх л үлдлээ", "Хурандаа Т.Бадралыг ОБЕГ-ын даргаар томилжээ" зэрэг онцлох сурвалжлага, ярилцлага, мэдээллүүдийг багтаажээ.
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд "Эрх мэдлийг хэтрүүлэгчид буюу хэлтгийг хэмнэх арга", "Хандгайтын цанын баазынхныг хэргийн хариуцагчаар татья", ярилцах танхим буландаа "С.Оюун: Бужигнаан дунд далимдуулсан үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй" зэрэг ярилцлага, тоймуудыг нийтлэжээ.
"Монголын үнэн" сониноос "С.Чинзориг: Улсын хэмжээнд 1600 хүн цомхoтголд өртөхөөр байна", "С.Дэлгэрмаа: Оюутнуудад олгодог тэтгэлгийн шалгуур өндөр байх нь зөв", "Банкууд үйлчүүлэгчдээ бодох уу, өөрсдийн орлогоо бодох уу" зэрэг мэдээ, ярилцлага, тодруулга, сурвалжлагыг унших боломжтой.
"Үндэсний шуудан" сонин энэ өдрийн дугаартаа "Мөнгөний өвчнийг мөнгөөр эмчилдэггүй", "Цэвэр агаар" сангийн Н.Хүрэлсүх нарыг дахин шалгана", "Улстөрчдийн мөнгө л гудсан дороо үлдэх нь", "АН-ын генсект гурван хүн дэвшүүлжээ" зэрэг бичвэрүүд нийтлэжээ.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас Б.Алтанцэцэг:"Эдийн засаг эхний хагас жилд хүнд байна", "Ногоон уутны бизнес хэнийх вэ?", "Г.Болдбаатар: Нэгэнт тэмцэж эхэлснийх хурц хэлбэрээр өлсгөлөн зарлана", "Том хөдөлдөг "жижиг гар уу", жижиг хөдөлдөг "том" гар уу" зэрэг сурвалжлага, ярилцлага, тодруулгыг нийтлэжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.