Шууд Chart

Хүдэр баяжуулах цехийг ажиллуулж эхэллээ

2013-08-13 13:46:00

Баянхонгор аймгийн ХАМО иргэдийн ТББ-ын төлөөлөл орон нутгийн удирдлагуудад тавьсан хүсэлтийн дагуу зөвшилцөлд хүрч,  Хүдэр баяжуулах цехийг нэг сарын хугацаагаар ажиллуулахаар болжээ. 

ХАМО иргэд хэлэхдээ, “Бид тус цехэд үйл ажиллагаа явуулахын хажуугаар өмнө хуримтлагдсан үлдэгдэл чулуугаа янзалж цэгцэлнэ” гэдгээ онцолж байв. Баянхонгор аймгийн төвд хууль бус, гар аргаар алт ялгах ажил хийж байсныг илрүүлж, холбогдох газруудын үйл ажиллагааг зогсоох үеэр Хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байсан юм.  Ийнхүү ХАМО иргэдийн төлөөлөл орон нутгийн удирдлагад хандаж, үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьсан нь ХАМО иргэдийн амьдралын шаардлагатай холбоотой гэдгийг төлөөллүүд нь хэлж байгаа юм. Тус Хүдэр баяжуулах цехийг орон нутгийн өмч болгох тал дээр талууд хэлэлцэж байгаа аж.

                                                                                                                        http://www.montsame.gov.mn  Баянхонгор аймаг Б.Мөнхзул

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүдэр баяжуулах цехийг ажиллуулж эхэллээ  
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй