Францийн Парис хотод өчигдөр 09.00 цагийн орчимд 11 хүний аминд хүрсэн хэрэг гарч дэлхийг цочирдуулав. “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт болсон уг хэргийн улмаас 20 хүн их, бага хэмжээгээр шархадсан байна. Гэмт этгээдүүдийг лалын хэт даврагч бүлгийн гишүүд болохыг Францийн цагдаагийн газраас мэдээлсэн. Тус сэтгүүл нь хошигнолын төрлийн зураг нийтэлдгээрээ алдартай юм. Тэд энэ долоо хоногийн дугаартаа лалын шашны зарим төлөөлөгчийг хошин маягаар дүрслэн нийтэлсэн нь аллага болох шалтгаан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна. Мөн тус сэтгүүлийн газар өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртсөн удаатай аж. Тэд Исламын шашинд аллах бурхны элч хэмээгддэг Мухаммадын талаар хошин зураг нийтлэж байжээ.
Сэтгүүлийн газар эдгээр зургаас болж халдлагад өртжээ | ||
Үзсэн: 1706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.