![](/uploads/201501/news/thumb/d19d8491a7f80bd86eb273a2c7b4655e_x3.jpg)
"Дакар ралли-2015" уралдааны мотоциклийн төрлийн өчигдөр болсон гурав дахь гараанд Польшийн 39 настай мотоциклч Майкл Херник амиа алджээ. Мотоциклчийн цогцсыг San Juan-Chilecito хэмээх газрын ойролцоох 206 км газраас олсон байна. Шинжээчид "Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна. Гадны нөлөө бүхий шинж тэмдэг байхгүй" тухай мэдэгдлээ. Уралдааныг зохион байгуулагчид энэ тамирчныг уралдааны 15:16 цагийн үед тусгай үе шатуудыг туулж дуусгаагүй гэсэн дохиоллыг авч долоон минутын дараа хайж эхэлсэн байна. Гучин минутын дараа түргэн тусламжийн нисдэг тэргийн тусламжтайгаар талийгаачийг олжээ.
Майкл Херник "Дакар ралли"-д анх удаа оролцож, хоёр гарааны дараах байдлаар 84 дүгээрт бичигдэж байсан юм. Тэрбээр 2013, 2014 онд Абу-Дабигийн цөлд хурд хүчээ сорьж, “Морокко раллид" оролцож байжээ.
"Дакар ралли"-д оролцогчид, зохион байгуулагчдын зүгээс Майкл Херникийн гэр бүл, найз нөхөд, багийн хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Польшийн мотоциклч амиа алджээ | ||
Үзсэн: 1602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.