Шууд Chart

Эмнэлгийн хонгилд амиа хорлосон байжээ

2015-01-08 11:41:45

Энэ сарын 6-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилоос амиа хорлосон хүний цогцос олдсон байна. Энэ талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлэхдээ “Цогцос эмнэлгийн хонгилд нэлээд удсан” гэж байгаа юм. Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Эмнэлгийн хонгилоос цогцос олдсон нь үнэн. Гэхдээ амиа хорлосон тэр өдөр нь олж, холбогдох газарт шилжүүлж, шалгалт хийж эхэлсэн. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн  25 дугаар хороонд оршин суух, 27 настай, эрэгтэй П гэгч байсныг тогтоосон байгаа. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэг шалгаж байна” гэв.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эмнэлгийн хонгилд амиа хорлосон байжээ  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй