![](/uploads/201501/news/thumb/62e3d671e3839ef6507c41dbf51acce1_x3.jpg)
Английн Примьер лигийн "Вестхэм" клубт зээлээр тоглож буй Камерун тоглогч Александр Димитри Сонг Билонг буюу Алекс Сонг өнгөрсөн дэлхийн аваргын үеэр шигшээ багийнхаа эсрэг гаргасан бүдүүлэг алдааныхаа төлөө уучлал гуйхаар нутаг буцжээ. Тэрээр нэгдүгээр сарыг дуустал одоо хүчин зүтгэж буй Английн "Вестхэм" клубынхээ удирдлагуудаас чөлөө авсан байна. Энэ хугацаанд тэрээр шигшээ багт цаашид тоглох эсэх асуудлаа шийдвэрлэхээр Камеруны Хөлбөмбөгийн Холбоотой уулзах юм.
Алекс Сонг ДАШТ-ний Хорват болон Камеруны тоглолтын үеэр бүдүүлэг алдаа гарган талбайгаас хөөгдөн тоглолтыг дуусгаж байсан. Энэ нь түүнийг оны эхний тэмцээн буюу Африк Үндэстний цомын төлөөх өрсөлдөөнд багаасаа хасагдахад хүргэсэн. Гэхдээ энэ түүний зодог тайлах шалтгаан биш бөгөөд "Вестхэм" клубын төлөө 12 тоглолтод оролцоод буй түүнийг багийн ерөнхий дасгалжуулагч Сэм Эллардайс урт хугацааны гэрээ хийж Лондонд үлдээхээ мэдэгдэж байв.
Алекс Сонг шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтоо 2005 оны арваннэгдүгээр сард Морокко улсын эсрэг хийж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл 49 тоглолтод Камеруны төлөө талбайд гарсан юм.
Алекс Сонг хараахан зодог тайлаагүй | ||
Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.