Шууд Chart

Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшжээ

2015-01-08 12:08:34

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2014 оны шилдэг жүдоч шалгаруулах санал асуулгыг зарлаад байна. Энэхүү санал асуулгад манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар эрэгтэй, эмэгтэй жүдочдоо төлөөлөн өрсөлдөж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Манай эмэгтэй шигшээ баг өнгөрсөн онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Санал асуулгын эрэгтэй жүдочдыг дэлхийн аварга Г.Болдбаатар 261 саналтай тэргүүлж байгаа бол Унгарын жүдоч Тот Кристиан 207, Грекийн Илиадис Илиас 131 саналтайгаар удаалж байна. Эмэгтэй тамирчдыг Гебри Ярден 575 саналтай тэргүүлж байгаа бол дэлхийн аварга М.Уранцэцэг 235, Японы Кондо Ами 139 саналтай гуравдугаар байрт бичигдэж байна.

Багийн дүнгийн санал асуулгыг манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг 245 саналтай тэргүүлж байгаа бол Гүрж, Японы эрэгтэй шигшээ багууд 133-135 саналтайгаар удаалж байна. Монголын шилдэг жүдочдоо https://www.facebook.com/ijudo/ хаягаар орж дэмжээрэй.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшжээ   
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй