
Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Техникийн төв музейд өнгөрөгч оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тахь өлгий тал нутагтаа” хэмээх баримтат киноны нээлт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Прага хотын амьтны хүрээлэн, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яам болон Чехийн яам агентлагийн зарим төлөөлөл оролцсон юм.
Чехийн Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл болон төслийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор энэхүү баримтат киноны зураг авалт хийсэн талаар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек товч мэдээлэл хийлээ.
Мөн БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй Чех, Монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.
Тус улсын Засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол Улсын Хомын тал болон Тахийн талд нийт 15 тахийг унаган байгальд нь тавиад байна.
“Тахь өлгий тал нутагтаа” баримтат киноны нээлт боллоо | ||
Үзсэн: 1841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.