Өнөө өглөөний 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутагт, “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарч, галт тэрэгний хоёр машинист, камаз автомашины жолооч, ачигч нарын дөрвөн хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдээд байгаа. Тус галт тэрэг нь Замын-үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан ажээ. Галт тэрэг, Камаз машины мөргөлдсөн ослын улмаас Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн болон бусад галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулаад байна. Өглөөнөөс хойш Хонхор өртөөнд саатаад байгаа 2500 зорчигчийг нийслэл рүү автобусаар тээвэрлэж байна. Нийтийн тээврийн компаниудад холбогдох яамнаас санал тавьсны дагуу 40 автобус зорчигчдыг тээвэрлэж эхэлжээ. Осол гарсан газарт одоогоор 200 гаруй метр замыг шинэчлэн засварлах ажил явагдаж байна.
Ослын улмаас саатсан зорчигчдыг автобусаар зөөвөрлөж байна | ||
Үзсэн: 2685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.