Шууд Chart

"Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан жагсана" гэв

2015-01-08 13:56:19

Боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн ажилтны үйлвэрчний эвлэлийн холбоодын хамтарсан хурлаар шуурхай ажлын хэсэг, штаб байгуулж хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болжээ. Тэд хэрэв Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны улсын хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй хэрнээ нийгмийн хамгааллын зарим зардлыг танах байр суурьтай хэвээр зогсоход хүрвэл хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлнэ хэмээн мэдэгдэв. Мөн төсвийн тодотголд нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв суулгах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж. Улсын хэмжээнд 180 мянган Төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 116 мянга нь Төрийн үйлчилгээний ажилтнууд байдаг аж. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээ эхэлсэн хэдий ч талууд саналаа нэгтгэхээр түр завсарлаад байсан. Тэгвэл өнөөдөр уг хэлэлцээ 16.00 цагт үргэлжлэхээр тогтжээ.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

"Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан жагсана" гэв  
Үзсэн: 2519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-09 11:00
MUE evlel gej ene baiguulaga suuliin uyd hudlaa uls tor hiideg baiguulaga boloo you daa? dandaa teneg yom shaardlaga tavij baih yom .oorsniihoo hiih ajlyg medehgui baina shuu dee?
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2015-01-08 19:39
mongolchuud mini odoo neg sereh tsag bolson l baimaar ym hichneen jil ene muusainuudad darluulah ym be bid chini hun shuu dee eswel ene 76 uhna l hun bid bish ymu
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-08 18:14
зөв шүү төрийн албан хаагчид дэмжээрэй Үйлдвэрчний эвлэл зохион байгуулвал хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид бид уг жагсаал цуглаанд оролцоход бэлэн байгаа шүү анхан дунд шатны үйлдвэрчний эвлэлийн салбар хороод мөн иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалжхөдлөнө гэдэгтитгэж банйа шүү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-08 18:14
зөв шүү төрийн албан хаагчид дэмжээрэй Үйлдвэрчний эвлэл зохион байгуулвал хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид бид уг жагсаал цуглаанд оролцоход бэлэн байгаа шүү анхан дунд шатны үйлдвэрчний эвлэлийн салбар хороод мөн иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалжхөдлөнө гэдэгтитгэж банйа шүү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-01-08 15:41
ene zasgiin gazar Salxanbileg ymar ch zadamjgui xudalch noxor.bux niitiin ajil xayalt zoxion baiguulj xun bolgon oroltsox xeregtei.oorosdiinx n tansag xeregleeg zogsoox xeregtei..bux salbar ajil xayax xeregtei. 202.179.12.xxx 36 минутын өмнө Сайн байна Жагсана шүү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-01-08 15:13
боловсроо эрүүл мэнд бол үнэт зүйл. Энэ салбаруудаас танаж болохгүышд
202.179.12.xxx [202.179.12.xxx] 2015-01-08 15:04
Сайн байна Жагсана шүү

Бидэнтэй нэгдээрэй