Үндэсний супер лигийн талбайд өчигдөр эмэгтэйчүүдийн нэг, эрэгтэйчүүдийн хоёр тоглолт боллоо.
Эхний тоглолт Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн “Ирвэсүүд” баг Дорноговь “Таван дохио” багийн охидын дунд болж “Ирвэсүүд” энэ удаад 47:37 харьцаагаар хожлоо. Энэ тоглолтод Б.Болор-Эрдэнэ талбайд 36 минутыг өнгөрөөхдөө 18 оноо авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Нарангэрэл талбайд 33 минутыг өнгөрөөхдөө мөн л 18 оноо авч багтаа тус болжээ.
Энэ өдрийн хоёр дахь тоглолт эрэгтэйчүүдийн лигийн Дундговь “Алианс Тэх Харцага” vs “Их өргөө Аравтууд” багийн хооронд өрнөж 78:107 -оор “Аравт” баг хожлыг авлаа. Энэ тоглолтод Д.Мөнхтүвшин 37 минутыг талбайд өнгөрөөж 29 оноо авч багаа тэргүүллээ. Эсрэг багаас Баттөр 40 минутын турш талбайд гарч 24 оноо авчээ.
Мөн энэ өдрийн гурав дахь тоглолт “Дорнод Танан гарьд” vs “Мадимос Шонхорууд” багийн хооронд болж 104:96-аар “Танан гарьд” илүүрхлээ. “Танан гарьд”-аас Азбаяр 31 оноо түүж багаа тэргүүлсэн. Харин “Шонхорууд”-аас Т.Санчир 36 оноо авсан ч баг нь хожигдлоо.
Одоогоор багуудыг "Төв ургац" хожлоороо тэргүүлж байгаа бол, тоглогчдыг Т.Санчир 37 онооны дунджаар өнгөлж байна.
"Мадимос Шонхорууд" хожигдов | ||
Үзсэн: 1488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.