Шууд Chart

Өнгөрсөн онд 221 амьтныг шинээр нээжээ

2015-01-08 16:05:33

Эрдэмтэд 2014 онд амьтны 221 шинэ төрөл зүйлийг нээжээ. Калифорнийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны тэнхимээс энэ талаар мэдээлсэн байна.

Шинжлэх ухаанд шинэ амьтан нээгдэх нь ердийн үзэгдэл ч сүүн тэжээлтэн амьтан шинээр нээгдсэн нь яриангүй онцлох үйл явдал юм. Шинээр нээгдсэн амьтдын дийлэнх буюу 110 зүйл нь шоргоолжны төрөлд хамаарч байгаа бол 28 нь загас аж.

Шинээр нээгдсэн цорын ганц сүүн тэжээлтэн амьтан нь Намибийн цөлөөс олдсон жижиг хулгана юм. Хойд хоёр хөл дээрээ дэвхэрч явдаг, алагдаахайтай төстэй амьтан ажээ. Гол онцлог нь Macroscelidea гэх ерөнхий нэртэй имж, алагдаахай зэрэг 19 төрлийн “хамаатнууд”-аасаа биеэр хамгийн жижигхэн нь болж байгаа юм байна.
 
Сонирхолтой нь, дэлхий дээрх бүх төрөл зүйлийн амьтан, ургамлын зөвхөн 10 хувийг нь л олж нээсэн гэж үздэг бөгөөд үлдсэн 90 хувь нь одоо болтол шинжлэх ухаанд мэдэгдээгүй оршсоор байгаа аж.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Өнгөрсөн онд 221 амьтныг шинээр нээжээ  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй