Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий “Бодлогын зөвлөл”-ийг хуралдууллаа. Тус хурлаар 2014 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон 2015 онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн. Мөн Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлаар санал солилцсон юм. Бодлогын зөвлөл өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа хуралдаж, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга", "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн төсөл боловсруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар өмчлөл, халамжийн орон сууцанд хэрхэн хамрагдалт, түүний хэрэгжилт, Төрийн орон сууцны Буянт- Ухаа 1 хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хороо байгуулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын зохион байгуулалтад өөрсдийн саналыг тусган, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хамтран ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Тус зөвлөлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/54 тоот тушаалаар байгуулсан. Энэхүү зөвлөлийн даргаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд ажилладаг. Уг зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийгдэж буй аливаа бодлого, арга хэмжээ, төлөвлөж буй ажлын талаар хэлэлцэн, үйл ажиллагааг уялдуулах, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмжийг өгч холбогдох талуудтай хамтран ажиллах зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бодлогын зөвлөл ээлжит хурлаа хийв | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.