Шууд Chart

Л.Пүрэвсүрэн: Өөр улсын онгоц гэнэт орж ирээд үхэр аваад явсан юм биш

2015-01-08 16:57:46

Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх онгоцны буудалд буусан БНАСАУ-ын онгоцны талаар аймгийн удирдлагууд тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа билээ. Харин үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу БНАСАУ-ын онгоц Дорнод аймагт газардсан. Онгоц газардах зөвшөөрөл болоод үхэр өгөх ажил хэлэлцээрийн дагуу явагдсан. Олны яриад байгаа шиг өөр улсын онгоц гэнэт орж ирээд үхэр ачаад явсан юм биш. Бүх явцыг Засгийн газар мэдэж байсан. Зардлыг манай Олон улсын хамтын ажиллагааны төслөөс гаргасан. Яг хэдий хэмжээний санхүүжилт зарцуулсныг хэлж мэдэхгүй байна. 104 үхрийн мөнгө өгсөн. Цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөө байгаа. Төсвийн хүндрэлтай байдлаас болоод энэ жилдээ дахиж явуулах боломжгүй болж байх шиг байна. Хэлэлцээрээр 10 мянга хүртэл тоо толгой мал явуулахаар тохиролцсон. Гэхдээ дан ганц үхэр биш, хонь, ямаа ч явуулна. Өөр олон улсын байгууллагууд энэ ажилд оролцож байгаа. Жишээлбэл, НҮБ-аар мал тээвэрлэх ажлын замын зардлыг даалгах талаар өнгөрсөн жилээс ярилцаж байна” гэж сэтгүүлчдэд ярьсан аж.

Баттай эх сурвалжийн ярьснаар үхрүүдийг үржүүлэх зорилгоор Дорнод аймгийн Дашбалбар сумаас авсан гэнэ. Хойд Солонгост үхэр худалдаалах ажлыг тус аймгийн “Буянжаргалан Дорнод” ХХК гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн 12 дугаар сарын 29-нөөс энэ сарын 3-ны хооронд тус улс руу ачих төлөвлөгөөтэй байсан аж.

Үржлийн зорилгоор тээвэрлэсэн гэх үхрүүдэд ХХАЯ-ны мэргэжилтнүүд хяналт шинжилгээ хийсэн гэх бөгөөд энэ талаар тус яамны Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрахаас тодруулахад “Энэ талаар тодруулахаар олон сэтгүүлч өнөөдөр намайг зорьж ирлээ. Надад энэ талаар фэйсбүүкийн мэдээллээс өөр мэдээлэл алга. Манайхнаас тэнд шинжилгээ хийсэн зүйл байхгүй” гэж хариулсан юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Л.Пүрэвсүрэн: Өөр улсын онгоц гэнэт орж ирээд үхэр аваад явсан юм биш  
Үзсэн: 2064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-01-08 17:45
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

Бидэнтэй нэгдээрэй