![](/uploads/201501/news/thumb/81d11fd677a04c9462b29d3082e02a9e_x3.jpg)
Дэлхийн оюутны спортын өвлийн 27 дугаар “Универсиад” их наадам анх удаагаа хоёр өөр уулсад, өөр хугацаанд зохиогдохоор болжээ. Словакийн Стребске Плесо, Осрблье хотуудад энэ сарын 24-ноос хоёрдугаар сарын 1-нд “Универсиад -2015” наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэсэн дөрвөн төрлөөр болно.
Өвлийн Универсиад-2015 наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо хоёрдугаар сарын 4-14-нд явагдах юм. Манай тамирчид зөвхөн Словак улсад болох цанын тэмцээнд оролцох юм.
Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй ОУХМ Б.Бямбадорж, Б.Амарсанаа, Б.Ачбадрах, О.Гантулга нар, эмэгтэй тамирчидаас Э.Ариунтунгалаг, А.Энхтуул, Ж.Халиунаа, нарын долоон тамирчин оролцоно.
Монголын баг тамирчид анх өвлийн Универсиад наадамд Японы Саппоро хотноо1991 онд оролцож байжээ.
Өвлийн “Универсиад”-д дөрвөн төрлөөр өрсөлдөнө | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.