Шууд Chart

Хүүхдийг гурван сар хүртэл нь парацетамол өгч болохгүй

2015-01-08 17:43:54

Манайхан эмчийн зааваргүйгээр өөрсдөө эмийн сангаас дур мэдэн эм авч хэрэглэдэг. Тийнхүү авч хэрэглэсэн эм нь буруу байвал бусад эрхтэнд муугаар нөлөөлөх аюултай учраас эмч мэргэжилтнүүд дур мэдэн эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хамгийн чухал зүйл бол энхрий бяцхан үрсдээ хамаагүй эм өгөхөөс шууд татгалзах хэрэгтэй юм. Учир нь Эрүүл мэндийн яамнаас сүүлийн гурван жил 147 цуврал эмэнд шинжилгээ хийхэд 28 нэрийн эм хуурамч, стандартын шаардлага хангаагүй байсан ажээ. Ингээд хүүхдэд хориотой зарим эмийн жагсаалтыг насны ангилалтай нь хүргэж байна.

Үүнд:

Адиурекрин – 3 нас хүртэл
Ацикловир – 3 нас хүртэл
Адпрозалам- 18 нас хүртэл
Бекламетазон – 6 нас хүртэл
Бромокриптин -15 нас хүртэл
Бутерфанол – 18 нас хүртэл
Гастал- 1 cap хүртэл
Гексенал -2 cap хүртэл
Гишүүнэ үндэс- 1 нас хүртэл”
Дактиноминцин- 3 нас хүртэл
Дикайн -10 нас хүртэл
Морфин- 2 нас хүртэл
Мышьякийн бэлдмэл- 2 нас хүртэл
Неграм- 1 нас хүртэл
Напроксен- 16 нас хүртэл
Парацетамол-3 cap хүртэл
Реграм- 1 нас хүртэл
Ңитропруссид натри- 18 нас хүртэл
Стрихинин-2 нас хүртэл
Тетрациклин- 8 нас хүртэл
Омнолон- 2 нас хүртэл
Пефлоксацин-15 нас хүртэл
Празозин- 12 нас хүртэл
Цефотаксим-2-5 нас хүртэл
Читамон-2 нас хүртэл
Эналаприл-16 нас хүртэл
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүүхдийг гурван сар хүртэл нь парацетамол өгч болохгүй  
Үзсэн: 2533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй