Дуунд дуртай монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ний 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа хийх гэж байна.
Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд түүний тоглолтонд нийтийн дуучдын үе үеийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид хуран чуулдгаараа онцлог билээ. Ийнхүү “Монголоороо байгаасай” хэмээх уран бүтээлийн тоглолтод МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.
“Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолт болно | ||
Үзсэн: 1927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.