СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны кино өнөөдөр "Тэнгис" кино театрт 17:30-аас нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. "U film" студийн уг бүтээлд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт тогложээ. Харин гол дүрийг ОХУ-ын театр академи жүжигчний оюутан М.Цэрэндолгор бүтээжээ.
Киноны хөгжмийг “Никитон”-ы Баачка бичиж, дууны найруулагчаар Томоо ажилласан байна. Киноны продюсерээр “Үргээлэг”, "Давхар цохилт” зэрэг киноны продюсерээр ажиллаж байсан "Prime pictures" ажиллаж байгаа гэнэ.
"Тютю" гэдэг нь 19-р зууны үед үүссэн балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Мэргэжлийн шүүгч нар, балетчдын техник чадвар, хөлний хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн гэнэ. Шинэ загварын өвдгөөр татсан 16 давхаргатай урт "ТюТю" нь “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Жизель” зэрэг маш өндөр техник шаардсан бүжгүүдийг гүйцэтгэхэд эмэгтэй балетчдад илүү уян хатан байх боломжийг олгодог хувцас юм.
"Тютю" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.