МЗЭ-ийн түүхт 86 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2014" наадам өнөөдөр 15:00 цагаас Улсын филармонийн их танхимд болно.
Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд 70 гаруй бүтээл ирсэн байна.
Энэ үеэр зохиолч, яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн, гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо МЗЭ-д элссэн уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардуулах гэх зэрэг арга хэмжээ болох юм.
"Алтан өд-2014" наадам өнөөдөр болно | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.