Шууд Chart

"Барселона" клубын ерөнхийлөгчийн сонгууль болно

2015-01-09 10:22:55

Испанийн Ла лигийн "Барселона" клуб тойрсон асуудал хөлбөмбөгийн хүрээнд анхаарал татаж байна. Учир нь тус багийн дотоод асуудал хурцдаж, багийн сан хөмрөг "улайхад" хүрээд байгаа гэнэ. Ийм үед багийн ерөнхий дасгалжуулагч Луис Энрике болон клубын нэр нүүр бүхий тоглогч Леониль Месси нарын зөрчил ч ихээхэн хурцаджээ. 

Леониль Месси багийнхаа талаарх шударга бус зүйлийн талаар илэн далангүй бухимдаж, өөр багуудыг сонирхож байгаагаа илэрхийлээд байгаа бол дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг "Барселона" клубын ерөнхийлөгчийн суудлын төлөөх тэмцэл эхэлж дөрвөн хүний нэр тодорхой болжээ. Хуучин ерөнхийлөгч Хосеп Мариа Бартомеу, Агусти Бенедито, Виктор Фонт, Хоан Лапорта нарын нөлөө бүхий эрхмүүд нэрээ дэвшүүлээд байна. 

Клубын одоогийн ерөнхийлөгч Хосеп Мариа Бартомеу шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг энэ зун хийхээр болсныг албан ёсоор зарлаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 15-30-ны хооронд багтаан хийнэ гэсэн мэдээлэл байна.

Тус клубын дотоод дүрэм ёсоор "Барселона" клуб Камп Ноу цэнгэлдэхдээ албан ёсны тоглолт хийсний дараа сонгууль болох ёстой байдаг юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Барселона" клубын ерөнхийлөгчийн сонгууль болно  
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй