![](/uploads/201001/news/thumb/.png)
Монголын ДБЭТ 1963 онд бие даасан байгууллага болж, нээлтээ Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хийсэн түүхтэй. Тэр үед тоглолтыг төрийн шагналт Ж.Чулуун удирдаж, Д.Лхасүрэн найруулсан юм билээ. Үүнээс хойш уг дуурийг хоёр удаа буюу 1980,1988 онд шинэчлэн найруулан тавьжээ. 1988 онд “Евгений Онегин” дуурийн найруулагчаар Л.Эрдэнэбулган, удирдаачаар Ж.Бүрэнбэх ажилласан байна. Тэр үеийн найруулгаар уг дуурийг ирэх сарын 27-нд ДБЭТ-ын тайзнаа 64 дахь удаагаа тоглоно. Гол дүр Онегинд гавьяат жүжигчин М.Болд, түүний сэтгэлт бүсгүй Татъянад ардын жүжигчин Б.Жавзандулам, Б.Эрдэнэтуяа нар дуулах юм.
Дашрамд дуулгахад, тус театр амралтын өдрүүдэд байнга тоглолттой байдаг ба ирэх хагас сайн өдөр “Чио Чио сан” дуурьтай. Гол дүрд шинэхэн гавьяат С.Мөнгөнцэцэг гоцолно. Бүтэн сайн өдөр Э.Чойдогийн “Эрдэнэсийн охид”, П.И.Чайковскийн “Франческа да Римини”-ийг толилуулахаар болжээ.
П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь 64 дахь удаагаа Монголын тайзнаа | ||
Үзсэн: 1417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.