
Манай орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож, жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн ч мөсний даац хангалттай бэхжээгүй байгаа аж. Өвлийн дунд хэдийнэ эхэлсэн боловч цаг уурын дулаан уур амьсгалаас шалтгаалан өмнөх жилийн мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг албаны хүн онцлов.
Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр голын мөсөн дээгүүр явахгүйгээр баталгаатай зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Гол, мөрний мөс 10-25 см нимгэн байгааг анхааруулав | ||
Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.