Шууд Chart

С.Цэрэнчимэд УАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо

2015-01-09 11:15:29

2014 оны дэлхийн аварга Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд жин өгсөн 63 кг-ын жинд өрсөлдөхөөр болсон. Харин 63 kг-д манай хүчтэй бөх, эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга МУГТ С.Батцэцэг зодоглоно. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай дэлхийн аваргууд өрсөлдөх торгон мөчийг спорт сонирхогчид хүсэн хүлээж байсан ч С.Цэрэнчимэд энэ удаагийн УАШТ-ийг бэртлийн улмаас өнжих нь нэгэнт тодорхой болжээ.

Чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн аварга бөхчүүд нэг жинд өрсөлдөх тэр торгон агшин цаг хугацааны хувьд л хойшилсон бололтой. Сүүлийн дөрвөн жил энэ жинд ноёрхож байгаа дэлхийн аварга С.Батцэцэг  өнгөрсөн жилийн УАШТ-нийг мөн өнжиж байсан удаатай.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

С.Цэрэнчимэд УАШТ-ийг өнжих нь тодорхой боллоо  
Үзсэн: 2829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-01-09 15:33
za bolij uz batceceg duvchin 2 iig olon jil harsan .undesnii boh barildval taarah bolson bn lee.cerenchimed chin harin jinhene choloot barilddag ireeduitei zaluu tamirchin sh tee.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2015-01-09 14:21
Батцэцэг бэлтгэлээ сайн хийвэл арай илүү байх аа.

Бидэнтэй нэгдээрэй