
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр сүүлийн үед иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж, угаарын хийд угаартаж амиа алдах нь ихэсчээ. Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд хордлогын яаралтай төвд 12 хүн хандсанаас эмийн бодист тав, угаарын хийд долоон хүн хордсон байна. Үүнээс өмнө буюу оны дараахан Баянзүрх дүүргийн IV хороонд 20 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн VII хороонд 22 настай эрэгтэй автомашиндаа угаартаж нас барсан бол өнгөрөгч өдөр хэсэг залуус автомашиндаа архи ууж байгаад амиа алджээ.
Иймд иргэд согтуурсан үедээ жолооны ард суухгүй байх, угаартахаас сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Угаарын хийд долоон хүн хорджээ | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.