АНУ-ын Бостон хот 2024 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болсон хэмээн тус улсын Үндэсний олимпийн хорооноос мэдээлжээ.
АНУ-ын эрх баригчид тус улсын хамгийн ууган хотуудын нэг гэгдэх Бостон хотыг хүн төрөлхтний эв нэгдлийн хамгийн том наадам болох зуны олимпийн наадам, паралимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэрийг нь дэвшүүлсэн байна.
ОУ-ын Олимпийн хороо энэ оны есдүгээр сарын 15 хүртэл 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотуудын нэрсийг хүлээн авч 2017 онд зуны 33 дахь удаагийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг албан ёсоор зарлах юм. Одоогоор 2024 оны зуны олимпийг зохион байгуулахын төлөө Санкт-Петербург, Киев, Берлин, Истанбул, Найроби, Йоханнесбург хотууд нэрээ дэвшүүлжээ.
АНУ-ын хувьд өмнө нь зуны олимпийн наадмыг дөрвөн удаа амжилттай зохион байгуулж байсан түүхтэй. Тодруулбал, 1904 онд Сент Луис, 1932, 1984 онд Лос Анжелос, 1996 онд Атланта хотуудад зохион байгуулжээ.
Бостон хот зуны олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.