Казахстаны жүдо бөхийн холбооноос тавьсан саналын дагуу МЖБХ эмэгтэйчүүдийн 48 кг-ын шилдэг бөх Галбадрахын Отгонцэцэгийг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдуулахаар боллоо. Учир нь олимпийн татамид нэг улсаас нэг жинд тамирчин зодоглодог тул Монголын жүдо бөхийн холбоонд хүндхэн сонголт хийх шаардлага гардаг байна.
Галбадрахын Отгонцэцэг өнгөрөгч онд Москвагийн их дуулгаас мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртсэнээр олимпийн эрхийн чансааг тэргүүлэх бөхийн тоонд 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байгаа. 2016 оны олимпод дэлхийд чансаагаараа эхний 22-т бичигдсэн тамирчид зодоглох эрхтэй.
Ийнхүү Казахстаны жүдо бөхийн холбоо албан ёсоор МҮОХ-ноос зөвшөөрөл авч, МЖБХ-той холбогдох гэрээ хэлэлцээрийг хийснээр өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Г.Отгонцэцэгийн хувьд хэсэг хугацаанд шигшээ багтаа бэлтгэл хийгээд Казахстан улсыг зорих юм.
Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдана | ||
Үзсэн: 1998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.