
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн оны наймдугаар сард 38 настай Ч.Бат-Оргил гэх залуу тонн орчим цементэд даруулж хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн гэх боловч өдийг хүртэл бие нь дээрдэлгүй хэвтэрт орсон талаарх мэдээ зарим мэдээллийн сайтаар цацагдсан. Үүнтэй холбогдуулан түүнд туслахыг хүссэн залуус “Зүрх зүрхнийхээ төлөө” аянг энэ сарын 7-ноос эхлүүлээд байгаа бөгөөд маргааш Замын-Үүдийг зорьж өвчтний биеийн байдал болоод өнөөдрийг хүртэл цугларсан хандив, тусламж хэрхэн тус хүргэж байгаатай танилцах ажээ.
Ч.Бат-Оргилд туслахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд сайн үйлсийн аяныг эхлүүлсэн залуустай 88025092, 95506045, 99127029 дугаарын утсаар холбоо тогтоож болох бөгөөд маргааш хамт Замын-Үүд явах хүмүүсийг талархан хүлээж авна гэж аяныг зохион байгуулагчид ярьж байна.
Дашрамд дурдхад, Түүний талаарх ярилцлага гарснаас хойш Замын-Үүд сумын удирдлага, эмнэлгийн дарга, халамж үйлчилгээний ажилтнууд гэрт нь очиж хуралдан, Ч.Бат-Оргилыг сумын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхлээд байгаа аж. Түүнчлэн аав, ээж хоёрыг нь сувилалд хэвтүүлэхээр болсон тухай тус сумын Засаг дарга М.Баянмөнх ярьсан байна.
Ч.Бат-Оргилд туслах “Зүрх зүрхнийхээ төлөө” аяны залуус Замын-Үүдийг зорино | ||
Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.