Шууд Chart

Сэтгүүлчид Чингисийн талбайд гэрэлт ёслол зохион байгуулна

2015-01-09 14:46:13

Өнөөдөр 19:00-20:00 цагийн хооронд Чингисийн талбайд Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” сэтгүүлийн 12 сэтгүүлчид хүндэтгэл үзүүлж, өнөөгийн монголын сэтгүүлзүйд гарч буй алдаа дутагдлын талаар чөлөөтэй ярилцах гэрэлт ёслолын ажиллагааг сэтгүүлчид зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулж Монголын Үндэсний Пресс Клуб, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хэвлэл мэдээллийнхэнд хандаж уриалга гаргажээ.


 

УРИАЛГАД:

2015 оны нэгдүгээр сарын 7-нд Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” (Шарли Эбдо) шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн террористууд халдан 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан жигшүүрт хэрэг гарсан. Дэлхий нийтийг цочроосон энэхүү аллагад францын нэртэй сэтгүүлч, шог зураачид өртсөнд Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд туйлын харамсч байгаа билээ.

Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, дэлхийн соёлт ард иргэд эмгэнэл илэрхийлсэн жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болсоор байна.

Монголын сэтгүүлчид ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэж, амь насаа харамсалтайгаар алдсан “Charlie Hebdo” (Шарли Эбдо) сэтгүүлийн ажилчдыг хүндэтгэн нийслэлийн төв цэг Чингисийн талбайд лаа асаан, гэрэлт ёслол үйлдэж эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь Монгол улсад ямар ч хязгаарлалтгүй гэдгийг дэлхий нийтэд түгээхээр нэгдэх гэж байна.

Энэхүү гэрэлт ёслолд Францын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцохоос гадна МҮОНТ, МОНГОЛ HD, Bloomberg, Eagle зэрэг телевизүүд сурвалжлан, дэлхий нийтэд түгээх бөгөөд бусад хэвлэл мэдээллийн байгуулагууд сурвалжлан нийтлэх эрх нээлттэй болно.

Дэлхий нийтийн үйлсэд монголчуудын дуу хоолойг өргөх, сонсгох энэхүү гэрэлт ёслолд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, сэтгүүлч мэргэжлээр сурч буй оюутан залуус та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл
Монголын Үндэсний Пресс Клуб

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сэтгүүлчид Чингисийн талбайд гэрэлт ёслол зохион байгуулна  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.180.xxx [180.235.180.xxx] 2015-01-10 12:00
Орсын сэтгүүлч Украйнд алуулхад энэ сэтгүүлч нар хаана байсан юм бэ?Хөршийнхөө сэтгүүлчийг алуулхад чимээгүй байсан мөртөө хаа холын францын сэтгүүлчийн үхэлд хөл алдаж байгааг ойлгохгүй юм.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-09 14:56
hiih ymaa olj yadsan ymnuud we yunii chn francesag ym bilee

Бидэнтэй нэгдээрэй