Шууд Chart

Олон улсын стандартад нийцсэн оюутны хотхоныг байгуулжээ

2015-01-09 14:46:38

МГТИС буюу Монгол Германы технологийн их сургууль Монголд байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Байгуулагдаад удаагүй ч тус сургуулийн удирдлага Монголын нөхцөлд анх удаа Улаанбаатар хотоос 40 км алслагдмал зайд буюу Налайх дүүрэгт оюутны иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулжээ.

Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудыг олон улсын жишгийн дагуу хотоос зайдуу бүсэд байгуулах тухай ярих болсон. Тэгвэл МГТИС-ийн барьсан дээрх цогцолбор үлгэр жишээ болж байгаа юм. "МГТИС манай улсад эрэлттэй байгаа уул уурхай, технологийн гурван гол мэргэжлээр дээд боловсрол олгодог ба оюутан сурлагын дүнгээс хамаарч Европийн бусад сургуулиудад суралцах боломжтой" гэж  тус сургуулийн Олон нийтийн харилцааны мэргэжилтэн Н.Чулуунцэцэг ярилаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Олон улсын стандартад нийцсэн оюутны хотхоныг байгуулжээ   
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй