
Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээ өчигдөр эхэлсэн юм. Энэ хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 60 хувиар нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчид яг одоо Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэдний хувьд “Иргэд, хөдөлмөрчдийн орлогыг танах биш нэмж, эрх баригчдын тансаглалыг зогсоож хямралаас гаргахыг шаардаж байна” гэсэн уриа лоозонг барьжээ.
Тэд эрх баригчдад хандан гурван шаардлагыг хүргүүлж байгаа аж. Харин тус шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн юм. Тэд шаардлагын хариу өгөх хугацааг энэ сарын 12-ны дотор хэмээн заажээ.
Шаардлагад:
1.Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсийг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд тусгах
2.Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хуулиудад тусгагдсан ажилтныг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж зэрэг хөдөлмөрчдийн нийгмийн баталгаатай холбоотой заалтуудыг өмнө хүрсэн түвшнээс бууруулахгүй байх
3.Иргэдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинд дордуулахгүй байх зэргийг тусгажээ.
Эрх баригчдын тансаглалыг зогсоохыг шаардав | ||
Үзсэн: 1374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.