![](/uploads/201501/news/thumb/870a5f43e77a903ef92d5da7f670abd0_x3.jpg)
Хошой Чин Ван Гадинбалын Чагдаржавын намтар, үйл ажиллагааг таниулахад зориулсан "Түшээт Засаг, Хошой Чин ван Гандинбалын Чагдаржав" баримт бичгийн эмхэтгэл хоёр боть номын нээлт өнөөдөр Төв номын санд боллоо.
Уг номыг Архивын ерөнхий газар, “Чагдаржав сан”-гаас хамтран эрхлэн гаргажээ. Номын нээлтэд урилгаар Төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүрт номын дээжийг гардууллаа. Мөн нээтэд ирсэн хүмүүс Үндэсний номын сангийн "Үнэт ховор номын музей"-г үзэж сонирхжээ.
Түшээт Засаг, Хошой Чин Ван Гадинбалын Чагдаржав нь 1911 оны эрх чөлөөний хувьсгалыг санаачилсан удирдагч бөгөөд Богд хаант Монгол Улсын Түр Засгийн газрын дарга, Сангийн Хамаг Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Чуулган дарга гэх мэт алба хашиж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, анхны дипломатч нарын нэг юм.
Энэхүү номонд 1851-1930 оныг хамарсан 176 бичиг баримт сонгогдон, манж болон хуучин монгол бичгээс крилл үсэг рүү бүтэн хоёр жилийн хугацаанд хөрвүүлэгдэн буужээ.
Г.Чагдаржавын үйл хэргийн тухай түүхэн ботиудын нээлт боллоо | ||
Үзсэн: 1911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.