Шууд Chart

Согтуу жолооч мянга гаруй айлыг цахилгаангүй болголоо

2015-01-10 11:54:23

Өнгөрсөн шөнө 10.00 цаг орчимд Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд "Н" гэгч нь "Sherokee" маркын "УНТ 77-03" улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийн найдвартай ажиллагааг алдагдууллаа. Ослын улмаас тус дүүргийн Рашаант, Алтай, Ногоон нуурын гудамжууд буюу олны нэрлэж заншсанаар 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүч тасарч, түгээх сүлжээ компанид урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байна. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдийг одоогийн байдлаар дизель генератор ашиглан цахилгаанаар хангаж байна. Засварын ажлыг өнөөдөр 12.00 цагийн орчимд дуусгаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж хэвийн горимд шилжих ч цаашид шинэ станц барих шаардлага гарчээ. Харин осол гаргасан жолооч эмнэлгийн яаралтай тусламж авсныхаа дараа тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст саатуулагдсан байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Согтуу жолооч мянга гаруй айлыг цахилгаангүй болголоо   
Үзсэн: 6223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-01-10 22:47
sogtuugaar teeberiin heregsel joloodoh yum bol anhnii udaa 3 jil 2 dahi udaa 5 jiliin yal onooj baibal sogtuu jolooch alga bolmoi
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-01-10 22:47
sogtuugaar teeberiin heregsel joloodoh yum bol anhnii udaa 3 jil 2 dahi udaa 5 jiliin yal onooj baibal sogtuu jolooch alga bolmoi
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-01-10 22:47
sogtuugaar teeberiin heregsel joloodoh yum bol anhnii udaa 3 jil 2 dahi udaa 5 jiliin yal onooj baibal sogtuu jolooch alga bolmoi
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-01-10 18:55
Torguuli ni baga uchraas ted nar tomrood baina shuu dee? zuugaas hoyr zuun gaya togrogoor torgoh buyou tolboroo duustal albadan ajil hiilgeh heregtei. tegej chadval sogtuugaar mashin joloodoh honshoortoi aavyn huu oldohgui.
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-01-10 17:12
sherokee gej bas ymar mashaaan bnaa hahaha. jeep cherokee ym bish vv hairan mashaaan. hairan transformator. ergvv pizdanuud arhi uuhgvi amidarj chadahgvi nuu
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-01-10 17:05
СОГТУУГААР ЖОЛОО БАРЬВАЛ ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ШИГ ХАТУУ ШИЙТГЭДЭГ БОЛБОЛ ИНГЭЖ БУСДАД ХОХИРОЛ УЧРУУЛАХГҮЙ ӨӨРӨӨ Ч ГЭСЭН ГЭМТЭЖ ХОХИРОХГҮЙ ШҮҮ ДЭЭ
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-01-10 16:40
ulaanbaatariig sogtuu hun l sunuuchih yum bishuu.haruul hamgaalalt behlelt baidaggui yumuu
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-01-10 16:19
Согтуугаар автомашин жолоодож явдаг хүмүүсийн тоо улам ихсэж байна , үүний шийтгэл нь багадаж байгаатай холбоотой ийм жолоо ч нарийн эрхийг бүх насаар нь хасах нь зүйтэй тэгэхгүй болохоор манайх шиг давардаг ухамсар дорой сагсуу хүмүүс хэзээ ч засарахгүй шүү дээ. Хохиролыг барагдуул эрхийн хас
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-01-10 15:58
Согтуугаар автомашин жолоодсон жолоочийг бүх насаар нь жолоодох эрхийг нь хасахгүй бол архичин л бол архичин ахиад л хүн ална
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-01-10 13:04
Торгуул шийтгэд бага тул хэзээ ч энэ балаг тасрахгуй
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-01-10 13:00
Sogtuu joloochid 10-50 say tog-n torguul esbel iiim hemjeenii albadan hodolmor hiilgeh heregtei Arai heterlee Aimshig Aimshig Aimshig
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-01-10 12:49
Ядаж суудлын автомашин мөргөхөд бүрэн эвдэрчихээргүй хамгаалалттай хийчихэж болдоггүй ээ Согтуу жолоочоос бол ийм асуудал үүсч байгаа юм бол зохион байгуулалттай этгээдүүд баллаж өгөх юм байна л даа.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-01-10 12:36
ШОНГЫН МОДОН ДЭЭРХ ТӨМӨР ИЙМ ИХ ЗАРДАЛ БОЛОХУУ,НУГА ХУГА АВААД ДАРГА НЬ ИДЭХ НЬ ДЭЭ. ИЙМ ИХ МӨНГИЙГ ТӨЛСӨНД ОРВОЛ ШИЙТГЭЛЭЭ ЭДЭЛСЭН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА.
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2015-01-10 12:29
Үхдэггүй ээ.

Бидэнтэй нэгдээрэй