![](/uploads/201501/news/thumb/3f82fba25f4ff165f8cce115abed1be2_x3.jpg)
"Формула-1"-ийн 2015 оны календартчлагдсан төлөвлөгөөнөөс Өмнөд Солонгосын гран при хасагдсанаар, авто спортын хаан Ф1-ийн шинэ улиралд хорин гран при болохоор боллоо.
“Fédération Internationale de l'Automobile” буюу Олон Улсын Автомашины Холбооноос энэ талаар мэдээлэл хийхдээ Өмнөд Солонгосчуудыг гран при зохион байгуулах чадамж байхгүй гэсэн байна. Учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард спортын зар сурталчилгаа, арилжааны магнат Берни Экклстоун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Өмнөд Солонгос улсын хууль эрх зүйн зарим нөхцөлийн улмаас тэдний промотерүүд тавдугаар сарын 3-нд Солонгосын гран приг зохион байгуулахыг хүсэхгүй байгаа. Бид нар Солонгосчуудтай холбогдсон. Тэднийг календарт оруулах боломжтой. Оруулаагүй гээд биднийг шүүхэд өгсөн ч болно. Бид бүхэн энэ шийдвэрийг харилцан ойлголцлын үүднээс гаргасан юм шүү” хэмээн ярьжээ.
Солонгосын гран пригийн хувьд анх 2010 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн ч, өнгөрсөн улиралд Ф1-ын календарт багтаагүй юм. Ийнхүү Солонгосчууд хоёр дахь удаагаа "Формула-1"-ийн гран приг зохион байгуулахгүйд хүрчээ. Хэрэв 2015 оны тавдугаар сарын 3-нд Солонгосын гараа зохион байгуулагдсан бол "Формула-1"-ийн түүхэнд анх удаа нэг улиралд 21 гран при зохион байгуулагдан рекорд тогтоосон өндөр жил тохиох байжээ.
"Формула-1"-ийн 2015 оны гарааны хуваарь
- 3-р сарын 15 - Австрали (Мельбурн)
- 3-р сарын 29 - Малайз (Сепанг)
- 4-р сарын 12 - Хятад (Шанхай)
- 4-р сарын 19 - Бахрейн (Сахир)
- 5-р сарын 10 - Испани (Барселона)
- 5-р сарын 24 - Монако (Монте Карло)
- 6-р сарын 7 - Канад (Монреаль)
- 6-р сарын 21 - Австри (Ред Булл Ринг)
- 7-р сарын 5 - Их Британи (Сильверстоун)
- 7-р сарын 19 - Герман (Нюрбургринг)
- 7-р сарын 26 - Унгар (Будапешт)
- 8-р сарын 23 - Бельги (Спа-Франкоршам)
- 9-р сарын 6 - Итали (Монца)
- 9-р сарын 20 - Сингапур (Сингапур)
- 9-р сарын 27 - Япон (Сузука)
- 10-р сарын 11 - ОХУ (Сочи)
- 10-р сарын 25 - Мексик (Мехико)
- 11-р сарын 1 - АНУ (Аустин)
- 11-р сарын 15 - Бразил (Интерлагос)
- 11-р сарын 29 - Абу-Даби (Яс Марина)
Өмнөд Солонгос "Формула-1"-ийн төлөвлөгөөнөөс хасагдлаа | ||
Үзсэн: 1670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.