![](/uploads/201501/news/thumb/c92f2d28decb5164ef703138b26ca24d_x3.jpg)
2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нээснээр Буянт-Ухаа спорт ордонд эхэллээ.
Тэмцээнд 21 байгууллагын 296 жүдоч хүч үзэж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг-ын жингийн улсын аваргууд тодорно. Тэмцээний салхийг хагалж 60 кг-ын барилдаан болох Д.Амартүвшин, Б.Амартүвшин, Г.Хэрлэн, Наньжины хүүхдийн олимпод оролцсон Ц.Цогтбаатар, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Баттулга нарын залуу жүдочид өрсөлдөж байна.
66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нарын шилдгүүд зодоглоно. Дэлхийн аварга Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын жүдочид энэ удаагийн улсын аваргыг өнжиж байна.
Жүдо бөхийн УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.