Барселона клубын довтлогч Луйс Суарез хуучин багийнхаа ахлагч Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр орлуулашгүй тоглогч хэмээн ярилаа.
Ирэх улирал Америкийг зорих Жеррардын талаар Луйс Суарез "Хөлбөмбөгт орлуулж үл болох цөөхөн хэдхэн тоглогч байдаг. Стивен бол тэдний нэг. Зөвхөн тоглогчийн хувиар нь орлуулашгүй биш бас миний хуучин багийн ахлагчийн хувиар ч орлуулж чадахгүй. Гэхдээ Ливерпүүл бол гайхалтай баг. Том тоглогчид тэдний төлөө тоглохыг хүсэх болно. Тэдэнд илүү сайжирч чадах гайхалтай хагас хамгаалагчид байгаа. Орлуулалтын талаар босс аль хэдийнэ бодоод эхэлчихсэн гэдэгт би итгэлтэй байна" хэмээн ярьжээ.
Стивен Жеррардыг Ливерпүүлд хэнээр ч орлуулашгүй тоглогч гэв | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.