Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокүгикан” спортын ордонд өчигдөр эхэлсэн. “Хацү” башёгийн эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Точиозанг, ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиношиг дэвжээнээс гаргаж аравгууд эхний даваагаа авсан. Харин сэкивакэ Ичиножёо маэгашира Эндод ялагдсан байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо маэгаширагийн тэргүүн бөх Гүржийн Точиношинтэй оноолт таарсан бол ёкозүна Харүмафүжи комосүби Такаясү, ёкозүна Какүрюү Такарафүжи, Ичиножёо А.Ичинноров Аминишикитэй барилдана.
Тэмцээний эхний барилдаанд дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёоториг давжээ.
Ичиножёо эхний өдөр өвдөг шороодлоо | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.