![](/uploads/201501/news/thumb/7c05952625e2483aa990c9b017ffd1cc_x3.jpg)
Урин дулааны улирал болохоор эрүүл агаарт хүүхэд хөгшдөө амрааж тохь тухтай байлгах гэж хүн болгон л хичээж зуслангийн байшин барьж амьдрах болсон. Хуучин цагт ижил загвартай байшингуудаа итгэж найдаад өвөлжин эргэж тойролгүй орхиод хавар нь ирээд хаалга цонхыг нь онгойлгоход бүх юм нь бүрэн байж байдаг цаг хэдийнээ ард хоцорчээ.
Хөрөнгө зарж, зээл авч, газар хөөцөлдөж тохь тухтай болгоод зуны зугаатай өдрүүдийг эрүүл агаарт гэр бүлээрээ сайхан өнгөрүүлж, харин өвөл нь өөрийн өмч биш юм шиг удаан хугацаагаар хараа хяналтгүй орхиж, эд зүйлсээ хулгайд алдах тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна.
Иймээс иргэд та бүхэн зуслангийн байшингаа цаг гарган эргэж тойрч, эсвэл байнгын харуул хамгаалалт, манаачтай байлгахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Зуслангийн байшин зуны л өмч үү? | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.