Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2015-01-12 12:51:28

1628 оны энэ өдөр Францын үлгэрийн зохиолч Шарль Перро (“Гуталт муур”, “Үнсгэлжин”, “Цэнхэр сахалт” үлгэрийг зохиогч) мэндэлсэн байна.

1876 оны энэ өдөр АНУ-ын зохиолч Жэк Лондон мэндэлжээ.

1893 оны энэ өдөр Германы нисгэгч, улстөрч, цэргийн командлагч Герман Геринг мэндэлсэн.

1903 оны энэ өдөр Оросын физикч Игорь Васильевич Курчатов мөн мэндэлсэн байна.

1907 оны энэ өдөр Зөвлөлтийн пуужин техникийн зохион бүтээгч Сергей Павлович Королев, 1936-ЗХУ, Латвийн нэрт хөгжмийн зохиолч Раймонд Паульс нар мэндэлжээ.

1915 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд эмэгтэйчүүдэд сонгуулийн санал өгөх эрх олгох саналыг няцаажээ.

1966 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Л.Жонсон тус улсын цэргүүд бүрэн ялалт байгуулах хүртлээ өмнөд Вьетнамаас гарахгүй тухай мэдэгджээ.

1998 оны энэ өдөр Европын 19 оронд хүний эд, эсийг клоны аргаар хувилахыг хориглосон.

2010 оны энэ өдөр Гаити улсад газар хөдөлснөөс 316 мянга орчим хүн амь үрэгдэж, нийслэл Порт-О-Пренс хотын дийлэнх хэсэг нуранги болж, сүйрсэн юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Энэ өдөр дэлхийн түүхэнд  
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй