Шууд Chart

Ихэнх гал цахилгаан хэрэгслээ унтраахаа мартсанаас үүдэлтэй байдаг

2015-01-12 14:53:58

Он гараад дөнгөж 10 гаруй хоног өнгөрч байгаа ч гал түймрийн дуудлага нэмэгдсэн талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Тухайлбал, он гарснаас хойших 10 хоногийн дотор 275 удаа түймэр гарсан байна. Үүний талаас илүү хувь нь иргэдийн санамсар болгоомжгүйгээс буюу цахилгаан хэрэгслээ буруу ашигласан, унтраахаа мартсанаас үүдэлтэй байжээ.

Ялангуяа сургууль амарсан энэ өдрүүдэд иргэд сэрэмжтэй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас санууллаа. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ихэнх гал цахилгаан хэрэгслээ унтраахаа мартсанаас үүдэлтэй байдаг  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй