Шууд Chart

Сагсан бөмбөгийн сурагчдын УАШТ болно

2015-01-12 15:25:13

Монгол Улсын сагсан бөмбөгийн “U18” насны улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 12-19-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох гэж байна. Тэмцээний зорилго нь шилдэг, шинэ залуу тоглогч болон багийг тодруулан ирээдүйн Үндэсний шигшээ баг, дээд лигийн шилдэг тамирчдыг бэлтгэх юм.

Мөн уг тэмцээн ирэх гуравдугаар сард Тайланд улсад болох Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын өсвөр үеийн U18 насны шигшээ багийг байгуулах зорилготой. УАШТ-ий эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом болон алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулах юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сагсан бөмбөгийн сурагчдын УАШТ болно   
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй