Хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө. Шинэ оны анхны аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан А.Сүмбээ, О.Баярхүү, Б.Хашбат, Г.Баасандорж, Д.Болдбаатар, М.Бадарч, Д.Амаржаргал, Б.Баатарцол нараар магнайлуулсан аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглолоо.
Энэ барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай нар үлдэв.
Тус барилдааныг уран хурц барилдаанаараа үзэгчдийг шуугиулж байсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхайд "Уран барилдаан"-ы тусгай шагнал гардуулав.
Хэвийн боовны барилдаанд аймгийн арслан Б.Бат-Өлзий түрүүллээ | ||
Үзсэн: 1512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.