Шууд Chart

"Ballon d,Or"-ын эзэн өнөө орой тодорно

2015-01-12 16:59:22

Өнөөдөр FIFA-гийн төв штаб байрладаг Швейцарийн Цюрих хотноо 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах ёслолын ажиллагаа болно. Энэхүү өрсөлдөөнд дэлхийн шилдгээр дараалан дөрвөн удаа шалгарч байсан "Барселона" клубын тоглогч, Аргентиний Лионель Месси, хоёр удаагийн шагналт Реал Мадридын супер од Португалийн Криштиану Роналду, 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер /Бавари/ нар тунан үлдээд байгаа билээ.

Энэхүү арга хэмжээ Улаанбаатарын цагаар 00:30 цагаас болно. Мөн ёслолын үеэр дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөс гадна оны шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн шигшээ баг, оны шилдэг гоол болон шилдэг эмэгтэй хөлбөмбөгчийг мөн тодруулна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Ballon d,Or"-ын эзэн өнөө орой тодорно   
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй