Шууд Chart

"Дакар ралли" өндөрлөхөд таван гараа үлдлээ

2015-01-12 17:08:25

Энэ сарын дөрвөнд Аргентиний нийслэл Буэнос Айросоос эхэлсэн “Дакар ралли” уралдаан Боливийн нутагт үргэлжилж байна. Тэмцээн өндөрлөхөд таван гараа үлдсэн.

Манай тамирчдаас мотоциклийн төрөлд уралдаж буй 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 66, 117 дугаартай оролцож буй Ч.Анар 17-р байрт жагсаж байна. Автомашины төрөлд уралдаж буй 431 Монгол-Унгерийн багийн ахлагч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар нийт үзүүлэлтээр 65-р байрт жагсаж байна. Тэд тэргүүлэгчээс 2 цаг 41 мин 44 секунтын хоцрогдолтой явна.

Мөн 355 дугаартай Унгарын баг 66-р байрт бичигдэж байгаа бол 13 дугаартай Б.Бямбацогтын машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагджээ. Тэмцээний долоо дахь гараа Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл уралдааны хамгийн урт буюу 781 км зайд болжээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Дакар ралли" өндөрлөхөд таван гараа үлдлээ   
Үзсэн: 1722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2015-01-13 09:40
Yu gej tiim yum bhav dee boldbaatar 74 t yavj bhad ter huuhed yaj 17t bhav dee ter hasagdsan blgui
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-01-12 17:52
"117 дугаартай оролцож буй Ч.Анар 17-р байрт жагсаж байна" гэдэг нь үнэн үү?

Бидэнтэй нэгдээрэй