Шууд Chart

Та машиндаа эд зүйлээ орхисон уу?

2015-01-13 09:49:18

Олон хавар нэгэндээ гэж үг байдаг. Удахгүй гараад ирэх юм чинь гэж эд зүйлсээ машиндаа орхиж бууснаас иргэд ихээхэн хохирч байна.  "Хорго" хотхоны гадна байсан автомашинаас эд зүйл хулгайд алдагдсан байна" гэсэн мэдээллийг шалгахад, "Toyoto prius-11" дугаартай автомашины цонх хагарсан зүүн хойд гэрэл дохио, хөгжим, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилд хэрэглэдэг ком багажаа алдсан байна.

Мөн энэ мэт бэлэн мөнгө, хувцас, компьютер, гар утас, бичиг баримт гээд хулгайчид хэрэггүй зүйл гэж үгүй. Та алдаад амаа барих биш ажил болгож хэрэгжүүлвэл уур бухимдал үүсэхгүй. Харамсаж халаглахгүй.

ТА МАШИНАА ХАРУУЛ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР БАЙРЛУУЛСАН УУ?

Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрны гаднаас автомашины эд зүйл хулгайд алдагдлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу шалгахад, "Toyota croun" машины 4-н дугуй алдагджээ. Мөн хойд хос гэрэл, хянах самбар, толь, хойд хоёр гэрэл, дугуй гээд машины эд зүйлс хулгайлдаг этгээдүүд бүлэглэн үйлдэж иргэдийг хохироосоор байгаа юм.

Иймээс иргэд та бүхэнд автомашинаа хараа хяналттай газар байрлуулж, эд зүйлсээ машиндаа орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Та машиндаа эд зүйлээ орхисон уу?  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй