Шууд Chart

Хуурамч рублиэс сэрэмжлэгтүн!

2015-01-13 09:57:28

ОХУ-д нэг сарын хугацаатай визгүй зорчих болсон тухай иргэд таатай хүлээж авсан. Харин үүнийг дагаад зарим нэг эрсдэл гарч байгаа тухай та бүхэндээ дуулгая. 2015 оны нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст "Хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо" гэсэн дуудлага иржээ.

Энэ хэргийг шалгахад иргэн Н, Б нар нь хуурамч 14 мянган рублийг гүйлгээнд оруулсан нь тогтоогдсон байна. Иймээс иргэд та бүхэн гүйлгээ хийхдээ арилжааны банк болон бусад баталгаатай валют солих цэгээр үйлчлүүлж, хуурамч рубль худалдан авахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Хуурамч рублиэс сэрэмжлэгтүн!  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй